

Энэ удаагийн тэмцээнд уламжлал ёсоор дэлхийн шилдэг 20 шатарчны 12 нь урилгаар өрсөлдсөний дотор Монгол Улсын шигшээ баг, ХААН банк, “Алдар" спорт хорооны тамирчин, олон улсын мастер Б.Мөнгөнтуул байв. Манай тамирчин 11 өргийн тоглолтод найм тэнцэж, гурав хожигдож, 4,0 оноо авснаар 11 дүгээр байрт шалгарсан юм.
Жермукт Хоу Ифань (БНХАУ) 7.0 оноогоор тэргүүлж, Надежда Косинцева (ОХУ), Лагно Катерина (Украин) нар 6.5 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Ц.Болор