
Лондонгийн олимпод спортын гимнастикийн төрөлд оролцох байсан Узбекстаны
тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, олимпод оролцох эрхээ
хасуулах болжээ.

Лондонгийн олимпод спортын гимнастикийн төрөлд оролцох байсан Узбекстаны тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, олимпод оролцох эрхээ хасуулах болжээ. Узбекстаны гимнастикч 20 настай Л.Галиулинагийн олимпийн наадам эхлэхээс өмнө өгсөн сэргээшийн шинжилгээнээс фурасомид гэх бодис илэрсэн байна. Энэ бодисыг илрүүлэхэд бусад сэргээшийг бодвол хэцүү байдаг гэнэ. Мөн энэ олимпод Албанийн хүндийг өргөгч Х.Пулак сэргээш хэрэглэсэн гэж тэмцээнээс хасагдаад байгаа юм. Өмнө нь Бээжингийн олимпийн үеэр 15 тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож байсан аж.