
Улаанбаатар хотын зургаан дүүрэгт усан сан бүхий спортын төв барих тухай
өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн билээ. Тэгвэл уг төсөл түрүүчээсээ
биелэлээ олж, усан спорт сургалтын эхний төв ашиглалтанд ороход бэлэн
болжээ.

Улаанбаатар хотын зургаан дүүрэгт усан сан бүхий спортын төв барих тухай өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн билээ. Тэгвэл уг төсөл түрүүчээсээ биелэлээ олж, усан спорт сургалтын эхний төв ашиглалтанд ороход бэлэн болжээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг уг ажлын явцтай өчигдөр танилцлаа. Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хойн барьсан усан спорт сургалтын төвийн ажил үндсэндээ дуусаж, мэргэжлийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Уг төв нь фитнесийн өрөөнүүдтэй бөгөөд дээвэр дээр нь сагсан бөмбөгийн талбай байх гэнэ. Ингэснээр дээврийг сагсан бөмбөгийн талбай болгон ашиглаж байгаа Монголын анхны барилга болно. Түүнчлэн бассейны усыг хүчилтөрөгч ашиглан тогтмол ариутгаж байх шинэ технологи ашиглажээ. Энэхүү төвийг байгуулахад нийт 1.3 тэрбум төгрөг зарцуулжээ.
Д.Ундрах 24tsag.mn