
Хүнд даацын машинуудад технологийн дугаар олгоно

Сүүлийн үед хүнд даацын машинууд Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүхий л авто замыг эвдэж, байгаль орчныг сүйтгэх болсон. Тэгвэл авто тээврийн газраас стандартад заасан овор хэмжээнээс илүү гарсан тээврийн хэрэгсэлд ногоон өнгийн технологийн дугаар өгч, тухайн машинуудыг замын хөдөлгөөнд оруулахгүй байхаар шийджээ. Техникийн стандартад хоёр тэнхлэгтэй ачааны машины зөвшөөрөгдөх нийт жин 18 тонн байдаг. Гурав бол 23 тонн, дөрөвт 38 тонн, тавд 40 тонн, зургаан тэнхлэгтэй бол дээд тал нь 44 тонн байна гэсэн зөвшөөрөгддөг хэмжээ байдаг аж. Түүнчлэн, ямар нэгэн тээврийн хэрэгслийг өмчилж авснаас 72 цагийн дотор тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь авто тээврийн газар бүртгүүлэх ёстой байдаг байна. Тиймээс даац хэтэрсэн тээврийн хэрэгсэлд технологийн дугаар олгосноор нийтийн хэрэгцээний зам дээр хөдөлгөөнд оролцохгүй, зам эвдэхгүй болох юм.
Д.Ундрах 24tsag.mn