
Өнөөдөр 11 цагт болохоор товлогдоод байсан МАН-ын УИХ-ын гишүүдийн хурал одоогоор ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй байна. Өчигдөр АН-ын зүгээс мэдээлэл хийж МАН-ын гишүүдийн зүгээс тавьсан гурван хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэн. Тиймээс өчигдөр орой МАН гишүүддээ зар тарааж хуралдахаар болсон юм. МАН-ын зүгээс УИХ-ын даргыг сонгох процессийг дахин явуулах, Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн асуудлыг яаралтай шийдэх, таван тойрогт дахин гараар санал тоолох хэрэгтэй гэсэн юм. Харин энэ нь хууль зөрчсөн гэж АН-ынхан үзэж байгаа тул МАН-ын гишүүд цаашид ямар алхам хийхээ энэ хурлаар хэлэлцэх бололтой.