
Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралд улсын яллагчаар оролцож байгаа Ё.Сагсайгаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн ч үүнийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээж авахгүй гэжээ. Харин С.Нарангэрэл энэ хэрэгт хувийн сонирхлоор хандлаа гэж хурлын даргалагч шүүгч С.Соёмбо-Эрдэнээс мөн татгалзаж байгаа мэдэгдэв. Тиймээс С.Соёмбо-Эрдэнэ шүүх хурлыг орхиж, хурлыг туслах шүүгч М.Алдар үргэлжлүүлж байна. Тэрбээр өмгөөлөгч С.Нарангэрэлээс яагаад ийм хүсэлт гаргасан үндэслэлийг нь сонсож байгаа юм. Үүний дараа С.Соёмбо-Эрдэнээс татгалзсан хүсэлтийг хэлэлцэх аж. Хэрвээ энэ хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээж авбал хурал дахин хойшлох юм.