
Google таны асуусан математик бодлогод хариулах чадвартай боллоо.
Дэлхийн хамгийн том интернэт хайлтын системд ноёрхогч тэд саяхнаас
сонирхолтой тооны машинтай болсон

Google таны асуусан математик бодлогод хариулах чадвартай боллоо. Дэлхийн хамгийн том интернэт хайлтын системд ноёрхогч тэд саяхнаас сонирхолтой тооны машинтай болсон бөгөөд энэхүү тооны машин нь стандарт болон тригонометр функцийн товчнууд нийлсэн 34 товчтой аж.
Та тооны машиныг ашиглахын тулд Google сайтыг нээгээд хайх хэсэгт "6+9" гэх мэтээр өөрийн бодлогоо бичиж хайхад л хангалттай юм байна.
Мөн энэхүү тооны машин нь зөвхөн компютер ашиглах биш бүх төрлийн ухаалаг гар утаснууд дээр ажиллах боломжтой гэнэ.
Ц.Болор