
МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хурлыг даргалагч С.Соёмбо-Эрдэнэ энэ хэрэгт хувийн өс хонзонгоор хандаж байна хэмээн татгалзах хүсэлт гаргасан. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн үүнийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэжээ. Н.Энхбаярын өмгөөлөгчийн хувьд энэ асуудалд дахин давж заалдах болможгүй тул шүүх хурал цааш үргэлжлэхээр боллоо.
Б.Чимэг