
Тажикистаны босогчид зэвсгээ хураалгаж байна

Тажикистаны уулархаг нутгийн Бадахшан мужийн босогчид зэвсгээ хураалгаж байна хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Тус улсын хууль сахиулах байгууллагын уламжилснаар өчигдрийн байдлаар арав гаруй пулемёт, гранат шидэгч, мэргэн буучийн винтов зэргийг хураажээ. Зэвсэгт босогчид цаашид ч зэвсгээ хураалгах бодолтой байна хэмээн эрх бүхий байгууллагын төлөөлөгч мэдэгдэв.
Д.Ундрах 24tsag.mn