

Олон улсын олимпийн хорооноос Гуор Мариалд долоо хоногийн өмнө эрхийг нь олгосон юм. Уг шийдвэр гарахаас өмнө Судан Улс түүнийг өөрийн нэрийн өмнөөс уралдахыг зөвшөөрсөн боловч дайны үеэр гэр бүлийн 28 гишүүнээ алдсан тэрбээр эрс татгалзсан хариу өгчээ. Гуор Мариал энэ тухайгаа “Хэрэв олимпийн хороо намайг уралдахыг зөвшөөрөхгүй бол энэ удаагийн олимпт оролцохгүй. Төрөлх Судан улс минь нэр дээрээ уралдахыг зөвшөөрсөн ч би ойр дотнын 28 хүнээ иргэний дайнаас болж алдсан" гэжээ.
Ц.Болор