
Олимпийн их наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. “Лондон-2012”-т 209 орны 11000 орчим тамирчин хүрэлцэн ирсэн билээ.

Олимпийн их наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. “Лондон-2012”-т 209 орны 11000 орчим тамирчин хүрэлцэн ирсэн билээ. Ямайкын шигшээ багийн хувьд Лондонд 44 тамирчинтай ирсэнээс 40 нь хөнгөн атлетикийн төрөлд хурд сорих юм. Тиймээс хөнгөн атлетикийн төрөл эхлэхээр У.Болт болон түүний нөхөд медалийн төлөө өрсөлдөж эхлэх билээ. Харин Турк, Иран зэрэг бөхийн орон Олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөл эхлэхээр алт, мөнгө, хүрэл медалийн төлөө дэвжээн дээр гарч ирэх аж. Эдгээр орнууд цөөхөн төрөлд нэлээдгүй олон тамирчин сойгоод байгаа билээ.
Ц.Болор