
Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг хос хэлний “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”,
“Монгол тэмүүлэл” Төрийн өмчит лаборатори дунд сургуулиуд энэ сарын
сүүлээр элсэгчдээ сонгон шалгаруулахаар болжээ.

Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг хос хэлний “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” Төрийн өмчит лаборатори дунд сургуулиуд энэ сарын сүүлээр элсэгчдээ сонгон шалгаруулахаар болжээ. Тус сонгон шалгаруулалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулах бөгөөд одоогоор шалгалтын бүртгэл, товыг зарлаагүй байгаа аж. Гэхдээ тун удахгүй сонин хэвлэлд нийтээр зарлах гэнэ. Нийтдээ гурван сургууль байгаагаас “Шинэ эрин” сургууль 40 хүүхэд элсүүлэх юм байна. Одоогоор тус сургууль 7-11 дүгээр ангидаа 200 хүүхэдтэй байгаа ажээ. Хүүхэд элсүүлэхдээ тавдугаар анги төгссөн буюу түүнээс дээш ангийн хүүхдүүдийг элсүүлэх гэнэ. Түүнчлэн, “Шинэ эхлэл” мөн адил 40 хүүхэд авахаар болжээ. Харин “Монгол тэмүүлэл” сургуулийн хувьд зөвхөн есдүгээр ангидаа 40 хүүхэд элсүүлэх юм. Сонгон шалгаруулалт хийхдээ ихэвчлэн математик, англи хэлээр суурилсан шалгалт авч байгаа аж. Сонирхуулахад, тус сургуулиудад англи хэлийг хүүхэд жилийн дотор л сурчихдаг гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn