Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Доороос нь чангаагаад болохгүй бол дээрээс дагздах Кремлийн жагсаалт

2018-2-01
0
ЖИРГЭХ

 

Украйны Майдан хувьсгал, Крымийн хойгийг нэгтгэсэн хэрэг явдлын дараагаар Орос ба АНУ хоорондын сөргөлдөөн хүйтэн дайны үеийнхээс давж гарсан хурцадмал болсон. Оросын эрх баригчид Крымд нэгэнт эзэн суугаад авсан бол сайн дураараа тэндээс явахгүй гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байлаа. Иймд Барак Обамагийн Засгийн газар Оросын эсрэг дэлхийг хамарсан эдийн засгийн хориг арга хэмжээ авах аян дайныг эхлүүлсэн. Оросын газрын тос, шатдаг хийнээс бусад бараг бүх бүтээгдэхүүнийн экспортод хориг тавьж эдийн засгийг нь унагахаар шийдсэн юм. 

 

Эхний давалгаагаар Америкт голдуу байрладаг санхүүгийн рейтинг тогтоодог байгууллагууд Оросын зээлжих эрх гэх мэт үзүүлэлтийг шалд нь буутал унагаж, Виза, Мастер кард гэх мэт байгууллагууд Орос дахь үйл ажиллагаагаа гэнэт зогсоон оросуудыг нэлээд сандаргаад авсан. Рублийн ханш унасан, газрын тосны үнэ буурсан, экспортод нь хориг тавьсаны улмаас Оросын эдийн засаг багагүй хохирол амссан. Эдгээр арга хэмжээг товчхондоо бол Путиныг доороос чангааж унагаах ажиллагааны нэг хэсэг гэж болно.

 

Рублийн ханш унаж, эдийг засаг нь уналтад орохыг дагаад оросын жирийн иргэдийг амьдралын түвшин огцом унахад уурлаж бухимдсан доодчууд гэж болох сая сая оросууд гудамжинд гарч Путиныг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулж, тэдгээр нь явсаар Украйнтай адил Майдан хувьсгал болж төр эргээд чих зөөлөн,  Америкийн үгнээс гарахгүй хүмүүсийг төрийн эрхэнд гаргана гэж тооцолсон гэсэн.

 

Ингээд дэлхийд нэртэй өрнөдийн голдуу судлаачид, улс төрчид, шинжээчид, Оросын сөрөг хүчнийхэн бүгд дуу дуугаа авалцан Оросын эдийн засаг юу ч үгүй сүйрсэн, Путины дэглэм яг гурван сарын дараа дампуурлаа, дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ, Путин түүний тойрон хүрээллийг яаж шүүх вэ гэж ярьсаар бүтэн дөрвөн жил боллоо. Юун гурван сар...

 

Оросын эдийн засаг жил гаруй нэлээд хүнд байдалд орсон нь үнэн, иргэдийнх нь бодит орлого буурсан нь үнэн. Гэвч ... гэвч Путиныг эсэргүүцсэн олон сая хүн оролцсон жагсаал, үймээн, бослого ер дэгдсэнгүй. Харин ч эсрэгээр Путины рейтинг хэзээ ч байгаагүй өндөрт гарч байр суурь нь зарим талаар бүр ч бэхжих нь тэр. Хэдхэн сарын дотор юу ч үгүй дампуурах ёстой байсан оросууд Европын холбооны эсрэг хариу хориг арга хэмжээ авч,  үүгээрээ далимдуулан хөдөө аж ахуйгаа суга өөд нь татаад, газрын тосны үнэ унахыг дагаад түүхий нефтийнхээ экспортыг багасгаж, дотооддоо шатахуун боловсруулах үйлдвэр олныг барихтай зэрэгцэн газрын тосны салбарын ДНБ-д эзлэх хувь нь тууштай буурав.

 

Рублийн ханш унахыг дагаад Дорно зүгийг чигэлсэн экспортоо эрс нэмэгдүүлж, Оросыг зорьсон жуулчдын тоо өсчээ. Үнэт цаасны зах зээл нь дампуурахын оронд огцом өсч 2017 оны байдлаар Оросын үнэт цаасны зах зээл 12 хувийн өсөлттэй гарсан нь дэлхийд нэгдүгээрт орсон үзүүлэлт юм. Дашрамд сонирхуулахад америкчууд оросын газрын тос, хүнд үйлдвэрлэл гээд маш олон салбарын эсрэг хориг арга хэмжээ авч, эдгээр салбарт оросуудтай хамтарсан болгоныг хайр найргүй балбана гэж мэдгэдсэн хэдий ч оросын үнэт цаасны салбарын эсрэг хориг арга хэмжээ аваагүй юм. Учир нь, дам мэдээгээр эрчимтэй өсч байгаа найдвартай Оросын үнэт цаасыг худалдан авахад Америкийн бизнесменүүд асар их хөрөнгө зарсан юм байх.

 

Ам.доллар ба евротой харьцах рублийн ханш унахад гадаадыг чигэлсэн жуулчлал огцом буурсан ч дотоодын аялал жуулчлал нь урьд байгаагүй ихээр өсөөд авсан юм байна. Ард олныг уриалан гудамжинд гарч Майданыг удирдах ёстой Оросын сөрөг хүчин гээч нь ч зэрэглээ төдий зүйл болж таарснаар Путиныг доороос нь чангааж унагах хувилбар нэг мөр баларсан.

 

Оросын сөрөг хүчний хамгийн том төлөөлөгч гэсэн цолыг өрнөдөөс хүртсэн Навальныйг дэмжиж гудамжинд жагсагчид, үгэнд нь итгэгчдийн дийлэнх нь нэлээд хэдэн жилийн дараа сонгуульд оролцох эрхтэй болох дунд сургуулийн 7-8 –р ангийн сурагчид болж таарлаа. Насанд хүрсэн, Горбачев, Ельцины үеэс улс төрчдийн худал амлалтыг сонссор дээрэм тонуул, өлсгөлөн, ил цагаан луйврыг нүдээр харж чихээр сонсон хаширч, бие даасан үзэл бодолтой, байр суурьтай болсон хүмүүс “Би уг нь Путины төлөө өгмөөргүй байсан юм. Гэтэл энэ Навальныйг ярьж хэлж байгааг харахаар ийм амьтаныг гаргаж байснаас Путинээ ахиад сонгочихвол дээр гэж шийдлээ” гэсэн утгатай тайлбар хийх болсон тухай олон нийтийн сүлжээ, форумууд шуугиж байна.

 

Нэг ёсондоо Путин ахыг дороос нь чангааж унагана гэдэг нэрт шог зураач Херлуф Бидсрупын зурсан нэг шог зурагтай адил болж хувирах тийшээ хандсан. Бухын доодхыг харж үнэг турж үхдэг үлгэр болсон гэх юм уу даа.

Иймд Америкчууд дороос нь чангаагаад дийлдэггүй юм бол дээрээс нь дагздаад унагах өөр хувилбарыг туршин хэрэгжүүлж эхлэв. Дагздах мэх нь чангаах мэхтэйгээ мөн адилаар хориг арга хэмжээнээс эхлэв. АНУ-ын Сангийн яамнаас Конгресст “Кремлийн” гэсэн нэртэй илтгэл тавьж дагздалт нэртэй угсраа цохилтын эхнийхийг хийлээ гэж болно.

 

Энэхүү илтгэлийг 2017 онд баталсан ОХУ, Иран, Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээний тухай хуулийн хүрээнд хийсэн юм. Хуулийн дагуу сангийн яам нь хориг арга хэмжээ авч болзошгүй, авах ёстой хүмүүсийн жагсаалтыг гаргах ёстой байж .Тэгтэл Кремлийн илтгэлд ОХУ-ын Ерөнхий сайд Медведвээс эхлээд Путины хэвлэлийн төлөөлөгч Песков , Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно, Путины туслахууд болох Владислав Сурков, Юрий Ушаков, Владимир Кожин, Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч Сергей Кириенко, Алексей Громов гээд Ерөнхийлөгч Путины бүх зөвлөхүүд, итгэмжлэгдсэн төлөөлөгчид буюу ойрын хүрээлэл багтаж. Цаашлаад ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Медведев болон бараг бүх яамдын сайд, Төрийн Дум ба Холбооны зөвлөлийн спикерүүд, жанжин штабын дарга, прокурор ба мөрдөн байцаах хорооны удирдлага, Роснефть ба РЖД гэх мэт төрийн өмчид монополь компаниудын удирдлага орсон байна.

 

Үүнээс гадна энэхүү илтгэлд тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй Роман Абрамович тэргүүтэй 96 олигархын нэрийг оруулсан байна. Тэд бүгд Оросын эрхтэн дархтнуудтай ойрын харилцаа холбоотой байдаг, төрөөс тав гурван цаас тогтмол зулгааж байдаг хүмүүс гэнэ.

 

Хамгийн хачирхалтай нь энэхүү жагсалтад орсон хүмүүсийн эсрэг яг одоо, эсвэл өнөө маргаашгүй хориг арга хэмжээ авах гээгүй юм гэнэ. Зүгээр л энэ хүмүүсийн эсрэг бид хүссэн үедээ хориг арга хэмжээ авч чадна шүү гэж нударч байгаа юм байх. Энэхүү илтгэлтэй танилцсан хүмүүс мэл гайхсан гэж болно. Оросын Ерөнхий сайд Медведев энэхүү жагсаалтаас гарах үр нөлөө нь тэгтэй тэнцүү. Бид ч яг адил жагсаалт гаргаад түүндээ Америкийн төрийн өндөр дээд албан тушаалтан, тэрбумтнуудыг оруулж чадна. Тэглээ гээд Америкт юу болох юм бэ? Юу ч болохгүй. Бид яг л адил гэсэн юм. Тэгвэл яг одоо, хэзээ мөдгүй хориг арга хэмжээ авах гээгүй юм бол энэ олон сайд, дарга, тэрбумтнуудыг жагсаалтанд оруулж сүрийг бадрах хэрэг юу байна гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

 

Хариулт нь дагздах мэх. Оросын өндөр албан тушаалтнууд төрийн мөнгийг найз олигархуудтайгаа хувааж идсээр мөнгө нь багтаж шингэхгүй болохоор гадаадын банкууд руу мөнгөө гуйвуулдаг юм байна. Хэрэв үнэхээр энэ жагсаалтад орсон хүмүүст хориг арга хэмжээ авбал хилийн чанад дахь банкуудад хэдэн зуун тэрбум доллараар тоологдох хөрөнгө нь түгжигдэж, аяггүй бол бүр хураагдаж ч магадгүй болох юм гэнэ. Наад захын жишээ татъя. Кремлийн илтгэл хэвлэгдсэний маргааш нь жагаалтад орсон  96 тэрбумтнууд хувьцааны үнийн хэлбэлзэл гэх мэт зүйлсээс болж нэг өдрийн дотор нийт 146 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухай хэвлэлүүд шуугиж байна.

 

Америкчуудын төлөвлөгөө ёсоор Путины хамгийн ойрын тойрон хүрэлэлд нь багтах тэрбумтнууд, эрх мэдэлтнүүдийг чимхээд, хөрөнгийг нь түгжээд, цаашилбал  Путины найзтай найзалдаг хүний эсрэг хориг арга хэмжээ авна шүү гээд сүрдүүлээд ирэхээр Оросын дээдсүүд их алдагдал хүлээж, цаашдаа мөнгөө алдахгүйн тулд Путины эсрэг ил далд хуйвалдаан зохион байгуулж Путиныг дагздан түлхэж унагах ёстой юм байх. Ер нь бол хориг арга хэмжээнд өртөхийг хүсэхгүй байгаа бол Путиныг дэмжихээ больж, эсэргүүц, сөрөг хүчнийг дэмж гэсэн мессеж л өгөөд байгаа юм байна. Иймэрхүү мэргэн аргыг сонссон оросууд нуг нуг хийтэл инээцгээж байгаа гэнэ. Учир нь, Путиныг одоогийнхтой зүйрлэхээргүй бага рейтингтэй байхад нь өөдөөс нь жов жов гэж томрон сүржигнэж байгаад хамаг хөрөнгөө алдсан хүний жишээ бэлхэн байхад өнөөдөр Путины өөдөөс ил далд ямар нэг байдлаар хөдлөх тэрбумтан Оросоос гарна гэж үү? гэж тэд гайхаж байна. Жагсаалтыг гаргасан хүмүүс Оросын өдөр тутмын бодит амьдрал ямаршуу байдаг талаар өчүүхэн ч мэдлэггүй, Төрийн департаментад нь зовлон тоочин, хов зөөж тархийг нь угааж байгаад гранд салгаж авдаг сөрөг хүчний хэдэн мангар пацааны хэлсэн үгээр бүрдүүлсэн бололтой гэцгээж байна.

 

Үнэхээр тийм тэрбумтан гарлаа гэж бодоход өрнөдийн хэвлэлүүдийн өдөр болгон сенсацлаж айлгаад байгаа оросын тануулчид, ногоон хүмүүс, супер хакерууд нь газрын хаанаас ч олж аваад будаа болгоно гэдгийг дээгүүр нисдэг хүмүүс мэдэхийн сайнаар мэдэж байгаа биз. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Ойрын үед ардын хийж чадаагүй хувьсгалыг олигархууд хийж Кремльд төр эргэхийг үгүйсгэх бас аргагүй байх л даа. Дагздах мэхийг яаж хийдэгийг, хийхээр яаж хариулдгийг хараад л сууж байя. Ямар ч адал явдалт киноноос сонирхолтой шүү.

Б.Бадрал

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • зочин (66.181.160.106)
    путин гэх микродиктатор-ын шавданг хүртэх болтугай,энэ оросын орхидоснууд.
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.42.5)
    Америкууд европийн баячууд л шүү дээ. , нутгийн Индиануудыг хүйс тэмтэрч байж өдий зэрэгт хүрсэнээ одоогийн үе нь мэдэхгүйээ. Нутгийн үлдсэн Индиануудыг архинд живүүлж устгах бодлоготой л юм шиг санагдсан. Хүчирхэг баян чинээлэг Америк улсыг бий болгож чадсан. Тэд бол та нарын өвгөд дээдэс. Чи биш. Трамп ч биш. Та нар мөнгө хөрөнгө бий бий болгосон өвөг дээдсийнхээ хөрөнгийг тэдний заавраар өсгөж өндийлгөсөн бас ч авхаалжтай сайн хүүхдүүд..Тэгэхдээ та нар энэ ертөнцийн хүн ардад баярхаж бардам зан гаргаж гайхуулах юм чинь жилээс жилд буурсаар хосдсоор байгааг ойлгох хэрэгтэй. Та нар үхнэ. Хөрөнгө чинь үлдэнэ.. Үлдэгсэд үрээд эзэнтйгээ адилташин шог. Тийм л учраас энэ ертөнцөө хайрлаж, хамгаалж, эв эеийг хичээж , эрүүл саруул ухаантай амьдрахыг энэ хүн төрлөхтний бүх хүмүүс баячуудаас бусад нь хүсч байна.
    2018 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (183.177.100.210)
    хогийн тэнэээээээээээээээээээээээээээг янкууд.
    2018 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.176.29)
    Орос, Америк хоёр хоёулаа хятадын хоронд унаад байгаа юм бишүү. Хоёр барын зодооныг уулан дээрээс хараад сууж байгаа даа
    2018 оны 02 сарын 04 | Хариулах
  • бб (139.5.217.66)
    ану яаж гийгүүлээд байгаа нь харагдахгүй л байна. дэлхийн цагдаа болох гэж шогтоод аргагүй байдалд орохоороо оросыг оролдож байгаа нь айсан хүнд аргал хөдлөх гэгч болж манай далдагануурууд сэм ахаас суралцах нэрээр бултаж нуугдаж байгааг хэн ч үгүйсэхгүй байх
    2018 оны 02 сарын 04 | Хариулах
  • бурхан биднийг ивээг (27.123.212.142)
    нээх ухаантны дүр эсгээд олон долоон юм шалчигнахаа больчих хоёр барсын хөлд үрэгдчихээс л болгоомжил ..арай ч дайсагналцахгүй байгаасай гэж залбир..тэр нь бидэнд өлзийтэй..
    2018 оны 02 сарын 03 | Хариулах
  • Deeremchin gen (124.126.2.247)
    Amerikuud ugaasaa l udam ugsaa muutai hulgai deermchdees burdejuls bolson bolohoor tsaanaal neg muu argatai. Bid ch gesen zerleg deerem tonuul hiij irsniih ni ulbaa odoo ch biden shingej uldsen zan bii shuu he he
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Г.Батнасан (183.177.96.130)
    Галыг унтараах гэж үлээв гэдэг шиг л юм болоод байх шиг. Тэгээд нөгөө холбоотон байсан Европынхон нь Трампын үгэнд ороо юу?
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
    • ХАХА
      ЭРГҮҮ БАТНАСАН ХАХАХА
      2018 оны 02 сарын 02
  • Зочин (202.72.240.5)
    оросын ард түмэн хүчирхэг , тэр их дайныг давж гарсан улс бусдыг нь тоох уу
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
    • hujaa he he-d
      chinii nas hvrehgui hurliiz hogoo...neg muu gamingiin vldegdel baij tom baahiig yanaa.. bogsoo sain ugaaj bai malaa
      2018 оны 02 сарын 02
    • ХЭХЭ
      ОРОСУУД СӨНӨХ ТАВИЛАНТАЙ
      2018 оны 02 сарын 02
  • МОНГОЛ (66.181.182.244)
    ОРОСЫН ТАЛЫГ БАРИМТЛАГЧИЙН ТЭРЛЭСЭН ЗҮЙЛ БАЙНА !!!
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.107)
    Орос хүний сэтгэл зүй, зан чанар өөр шүү дээ. Зовлон тохиолдвол нэгдэн нягтарч ямар ч бэрхшээлийг мөлхөж байгаад ч хамаагүй давж чаддаг, баярлавал баярласан шиг баярлачихдаг үндэстэн. Орос нэгдмэл, хүчирхэг байх нь Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа. Хэрэв суларвал амаа ангхйсаг луу ганцхан ухас гээд ХАП.
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.181.224)
    TSUSAND SHINGESEN MUU OROS GENEE TSEVERLEMEER MUNHNAR EEJ
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.184.233)
    Америкийн бодлого Орос Хятад хоёрыг дайсануулах бодлого явуулж хожил хийх бодлого байж болох талтай . хоёр хөрш эвтэй байвал манайд сайн.
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (24.1.248.86)
    Зул унтрахаасаа өмнө бадамладаг. Гитлер дампуурсан Герман улсыг яаж босголоо, дараа яаж эд бад болголоо. Германчууд амьдардаг гадны улсын газар нутгийг эзлэн түрэмгийлээд эхэлсэн. Орос яг энэ жишгээр яваа.
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
    • iin svjigtei hurliiz gargaad irsen yum be
      yun tom duugardag hurliiz be hog chin. delhiin tvvh bitgii hel hujaa obogoo haanaas irseniig medehgui baij soliorood baih nobsh be dee/
      2018 оны 02 сарын 01
    • Зочин
      Гитлерээ ч мэдэхгуй мал чи юугаа мэддэг юм. Гэртээ ч хоолгуй шахам байж юун том юм хуцдийн
      2018 оны 02 сарын 01
  • Зочин (24.1.248.86)
    Зул унтрахаасаа өмнө бадамладаг. Гитлер дампуурсан Герман улсыг яаж босголоо, дараа яаж эд бад болголоо. Германчууд амьдардаг гадны улсын газар нутгийг эзлэн түрэмгийлээд эхэлсэн. Орос яг энэ жишгээр яваа.
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (24.1.248.86)
    Зул унтрахаасаа өмнө бадамладаг. Гитлер дампуурсан Герман улсыг яаж босголоо, дараа яаж эд бад болголоо. Германчууд амьдардаг гадны улсын газар нутгийг эзлэн түрэмгийлээд эхэлсэн. Орос яг энэ жишгээр яваа.
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • аамаа (49.0.219.17)
    оросууд бүү хэл дэлхий ПУТИНГ хүндэлж байна сталины хэлдэгээр одоо атаархацгаа өөр яах вэ тиймээ
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
    • Москва
      Тийм....
      2018 оны 02 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    5 цаг 55 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    6 цаг 12 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    6 цаг 35 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    6 цаг 46 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    7 цаг 43 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    8 цаг 50 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    9 цаг 12 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    10 цаг 34 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    11 цаг 4 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    11 цаг 12 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    11 цаг 22 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    11 цаг 26 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    12 цаг 21 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    12 цаг 48 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    12 цаг 56 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    13 цаг 19 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    13 цаг 23 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    13 цаг 36 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    13 цаг 41 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    13 цаг 42 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК