зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боловсрол ба сонголт

2018-3-15
0
ЖИРГЭХ

Мэдлэгт “шунаж” буй эдийн засаг

... Израйль улс найман сая гаруйхан хүн амтай. Энэ нь БНХАУ-ын Шанхай хотын хүн амын гуравны нэг л гэсэн үг. Газар нутгийн хувьд Израйль Бээжин хотын нутаг дэвсгэрээс ч бага. Харин энэ улсад докторын зэрэг цолтой, эрдэм шинжилгээний хөдөлмөр эрхлэгч 38 мянга байдаг. Өндөр технологийн үйлдвэрлэл Израйль улсын ажлын байрны 10 хувийг хангадаг бөгөөд эдийн засгийнх нь нийт чадамжийн 15 хувийг эзэлдэг байна. Энэ салбарын бүтээгдэхүүн экспортынх нь 50 хувийг эзэлдэг.

Монголын медиа корпорациас санаачлан Боловсролын салбарын медиа экспог зохион байгуулах гэж байна.

Израйль улс ДНБ-ийхээ 4.2 хувийг шинжлэх ухаан, технологийн судалгаанд, 16 хувийг инноваци нэвтрүүлэхэд зарцуулдаг ажээ. Энэ нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.

Энэ бүхний үр дүнд старт-ап компанийн тоо, вэнч капиталын хөрөнгө оруулалт, АНУ-ын NASDAQ-ын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж буй компанийн тоогоороо Израйль мөн л дэлхийд толгой цохиж байна. 
Шинжлэх ухаан, инновацийн хөгжлийн үр шимийг Израйлийн аж үйлдвэрийн салбар, нийгмийн давхарга, гэр бүл, хувь хүн бүр хүртэж байна.

Израйль үндэстнээрээ инноваци хийхэд гарамгай чадваржсаны нууц нь боловсролынх нь тогтолцоонд байна... 

Энэ бол БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн дэргэдэх Хятадын үндэсний хүрээлэнгийн доктор, профессор Жу Чи Рэний илтгэлийн хэсэг юм. Дэлхий нийт Израйлиас суралцаж байгаагийн цаана шинжлэх ухаан, инноваци, мэдлэгийн эдийн засаг гэсэн хэдхэн үг л бий. Өндөр хөгжилтэй том гүрнүүд төдийгүй хөгжиж буй улс орнууд мэдлэгийн эдийн засагт шилжих гэж тэмүүлж байна. Хөгжингүй орнууд өндөр орлоготой байхын тулд мэдлэгт суурилсан эдийн засагт тулгуурлан хөгжиж байгаа олон жишээг дурдаж болно. АНУ л гэхэд өргөн цар хүрээтэй эдийн засгийн зорилтод хүрэхдээ инновацийг хөшүүрэг болгон ашигладгаараа дэлхийд тэргүүлдэг. Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсууд мэдлэгт суурилсан эдийн засгийг системтэйгээр нэвтрүүлж өндөр хөгжилд хүрч чадсан. 

Мэдлэгийн эдийн засгийн суурь нь мэдээж хүн. Тиймээс мэдлэг чадвартай байхаас гадна хүсэл зорилготой, хөрвөх чадвартай, авьяастай мэргэжилтнүүдийг бэлдэхэд анхаардаг.

Ийм мэргэжилтнүүдийг бэлтгэхэд их, дээд сургуулийн хөтөлбөр уян хатан байх шаардлагатай. Ийм уян хатан бөгөөд байнга шинэчлэгдэн хөгжиж байдаг сургалтын хөтөлбөрийн жишээнд дахиад л Өмнөд Солонгос, Сингапурыг дурдаж болно. Эaдгээр улс дээд боловсролын хөтөлбөрөө ажил олгогчид болон ирээдүйд үүсч бий болох хэрэгцээ шаардлага, өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн тасралтгүй сайжруулж байдаг ажээ. Тиймээс тэд хөгжиж буй улс орнуудад өөрсдийн дээд боловсролын хөтөлбөрүүдээ нүүр бардам санал болгодог байна.

Академик эрх чөлөөний анхны шан

Манай улсын хувьд дээд боловсролын хөтөлбөрийг яам боловсруулан баталж, их, дээд сургуулиуд түүнийг нь үг дуугуй дагаж мөрдөх бөгөөд уг хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах, сайжруулах эрхгүй байв. 2016 онд Дээд боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр энэхүү дээрээс захиргааддаг, хөшүүн хойрго, муйхар тогтолцоог өөрчилсөн юм. 

Боловсрол ба сонголт

Тиймээс өнөөдөр их, дээд сургууль, коллежиуд өөрсдөө сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөө сургуулийн Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн баталдаг болсон. Салбарын яам нь сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг л тогтоож өгч байгаа. Дээд боловсролын байгууллагуудад академик эрх чөлөөг нь олгож буй сургалтын хөтөлбөрийн энэ шинэчлэлт нь их, дээд сургуулийн хөгжлийн гол цөм болж өгнө гэж үзэж байгаа ажээ. 

Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт орсон нэг гол өөрчлөлт нь оюутан өөрөө мэргэжлээ сонгон суралцахаас гадна хичээл болон багшийг сонгон суралцах боломж бүрдсэн явдал. Тухайлбал МУИС-д элссэн оюутан эхний жилдээ ерөнхий эрдмийн суурь хичээлүүдээ үзнэ. Нэгдүгээр дамжааны төгсгөлд сурлагын амжилт болон элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ жагсч, 30 орчим хөтөлбөрөөс сонголтоо хийнэ. Өөрөөр хэлбэл нэг жил суралцсаны эцэст жинхэнэ өөрийн хүсэл сонирхолдоо тулгуурлан бодитой сонголт хийнэ гэсэн үг.

Боловсрол ба сонголтБоловсролын удирдлагын доктор Б.Насанбаяр

Сургуульд анх элсэхдээ сонгосон мэргэжил нь өөрийнх нь хүссэн чиглэл, сонирхол биш байх тохиолдол олон. Тухайн мэргэжлийн онцлог, ажлын байранд гараад эрхлэх ажил, үүрэг, үнэлэмж, эрэлт хэрэгцээний талаар төдийлөн сайн ойлголтгүй залуус мэргэжил сонгочихдог. Мэргэжлээ буруу сонгосон оюутан хичээлдээ сонирхолгүй болсоор сургуулиа хаядаг. Эсвэл хугацаа алдан байж өөр чиглэлээр сурдаг.

“Боловсролын шинэчлэл-шийдэл” номоос.

Манай боловсролын салбар хуучин нийгмийн тогтолцооны үеийн загвараасаа салаагүй явсны нэг жишээ нь сургалтын хөтөлбөр юм. Социалист нийгэмд дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхдээ яамнаас баталсан мэргэжлийн жагсаалтын дагуу төлөвлөгөө гаргаад л сургуульд элсүүлж, төгсөхөд нь шууд ажилд томилдог байв. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн ийм сургалтын тогтолцооны “бүтээгдэхүүн”-ийг тухайн үед мэргэжилтэн бэлтгэх, боловсон хүчин бэлтгэх гэж ярьдаг байсан юм. Ингэж төвлөрсөн төлөвлөгөөт боловсон хүчин бэлтгэж байсан тогтолцоог бид зах зээлийн чөлөөт нийгмийн үед хэвээр нь хэрэглэсээр 26 жил болсон хэрэг. Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг их, дээд сургуулиуд өөрсдөө зохиодог, оюутнууд хичээл, мэргэжил, багшаа сонгох боломж бүрдүүлсэн шинэчлэл нь олон улсын жишгийг дагасан шийдлүүд байв. 2013 оны эцсээр ЮНЕСКО боловсролын олон улсын ангиллын стандартыг шинэчлэн баталсан. Энэ ангилалд нийцүүлэн ЮНЕСКО-гийн гишүүн орнууд дээд боловсролын хөтөлбөрөө шинэчилж байгаа гэдгийг доктор Б.Насанбаяр номдоо онцолсон байна. 

Английн “Империал” коллежийн оюутнуудад “Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу?” гэсэн асуулт тавихад нэгдүгээр дамжааныхны 84 хувь, хоёрдугаар дамжааныхны 74 хувь, гуравдугаар дамжааны оюутнуудын 44 хувь, дөрөвдүгээр дамжааныхны 44 хувь нь л тийм гэж хариулжээ.

 

Их, дээд сургуулийн оюутнууд чөлөөт сонголтоор хичээл, багшаа сонгож, хоёрдугаар дамжаанаасаа мэргэжлээ сонгох боломжтой болсны зэрэгцээ ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт мөн ийм чөлөөт сонголтын хэлбэр бий болсон.

 

2015 оноос эхлэн ахлах ангийн цөм хөтөлбөрт ийм сонголт хийх боломжийг тусган лаборатори сургуулиудад эхлэн туршсаны дараа 2016-2017 оны хичээлийн жилд бүх сургуулиудын ахлах ангиудад нэвтрүүлсэн юм. Ахлах ангийн сурагчид байгаль, хүмүүнлэг, нийгэм, математик гэсэн чиглэлүүдээр гүнзгийрэн сонгон суралцах болсон нь дээр өгүүлсэн их, дээд сургуульд сонголттой хичээлээр суралцахын эхлэл болж байгаа ажээ. 

Олон улсын зөвлөх (Австрали) Колин МкКован

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн бүх сурагч хичээлийн ямар нэг сонголт, ялгаа байхгүй нэг ижил сургалтын тогтолцоонд суралцаж байгаа тохиолдолд тэдний авьяас, сонирхол өсч хөгжиж байгаа эсэхийг ялгаж тодорхойлох, дэмжих боломжийг олгодоггүй.

Мэдлэг хуучирч, мэргэжил шинэчлэгдэх эрин

Мэдлэгийн эдийн засгаас улбаалан сургалтын хөтөлбөрийн талаар улиглан давтсаны учир бол ерөнхий боловсролын сургуулиа төгсч, их, дээд сургуульд элсэхээр бэлтгэж буй ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эхчүүдийн сонголтод бага ч атугай тус дэм болоосой гэснийх. Ахлах ангидаа сонгож гүнзгийрүүлсэн судалсан чиглэл, мэргэжил их, дээд сургуульд орсон хойно сонирхол, зорилгод нь нийцэхгүй болох юм бол хуучин шиг “бандан тас” биш дахин сонголт хийх өргөн боломж нээлттэй. 

Нөгөө талаар мэргэжил сонголт гэдэг тун адармаатай, бас хамгийн хурдан хувиран өөрчлөгдөх ойлголт болжээ. Тухайлбал, олон улсын судлаачид энэ жил сургуульд орж буй хүүхдүүдийн 65 нь их, дээд сургууль төгсөхдөө өнөөдөр огт байхгүй байгаа шинэ мэргэжлийг сонгох болно гэж таамаглажээ. Орчин үеийн нийгмийн хөгжлийн хурд, технологийн дэвшлийг дагаад ажил, мэргэжлүүд асар хурдан хувирч, өөрчлөгдөж байгааг ч залуус мэргэжил сонголтдоо анхаарахаас өөр аргагүй. Британи хүн насан туршдаа дунджаар 13 удаа ажлаа сольдог бол дундаж америк хүн 10 удаа ажлаа сольж, дөрвөн удаа мэргэжлээ өөрчилдөг гэсэн статистик гарчээ. Сингапурын эрдэмтэн Хонконгийн их сургуулийн дэд ерөнхийлөгч асан, нэрт эрдэмтэн, судлаач Кай Мин Чэн ийм судалгаа хийжээ.

Боловсрол ба сонголт

Тэрээр Хонконгийн их сургуулийг төгсөгчдийн дунд судалгаа хийгээд анагаахын чиглэлээр мэргэжил эзэмшигчдийн нэг хувь, хуулийнхны 15-20 хувь, инженерүүдийн 35 хувь нь сургуулиа дөнгөж төгсөөд ажлын талбарт гарахдаа их сургуульд сурснаа шинэчлэн өөрчлөх шаардлагатай тулгардаг гэдгийг тогтоожээ. Тэр бүү хэл нийгэм, хүмүүнлэгийн салбарынхны их сургуульд эзэмшсэн мэдлэг сургуулиа төгсөхөөс нь өмнө бараг 100 хувь хуучирдаг байна.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа залуус ЮНЕСКО-гийн International standard classification of Education буюу боловсролын олон улсын стандарт ангилалд нийцүүлэн баталсан, 

Боловсрол, Урлаг, хүмүүнлэг, Нийгмийн шинжлэх ухаан, Сэтгүүл зүй, мэдээлэл, Бизнес удирдлага, эрх зүй, Байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, Мэдээлэл, харилцаа холбооны технологи, Инженерчлэл, үйлдвэрлэл зохион бүтээлт, Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэлэг, Эрүүл мэнд хамгаалал, үйлчилгээ гэсэн 10 чиглэлийн 181 мэргэжил буюу сургалтын хөтөлбөрөөс сонгон суралцана.

Дээд боловсролын хөтөлбөрийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалт хийгээд их, дээд сургуульд элсэх, анги, мэргэжил сонгох зэрэгтээ түүртэхгүй нь лав. Тэдний сонголтод тус болох бас нэг мэдээлэл байна. Энэ бол ирэх сарын 01-нээс эхлэх Боловсролын медиа экспо. 

Таныг зорин очих боловсролын медиа экспо

Монголын медиа корпорациас санаачлан Боловсролын салбарын медиа экспог зохион байгуулах гэж байна. Медиа экспогийн онцлог нь хэн ч, хаанаас ч, хэзээ ч уг экспод оролцож, мэдээлэл авч, сонголтоо хийж болно.

Орон зай, цаг хугацаанд баригдалгүйгээр, хөдөө, хот хийгээд улс орны хил хязгаар, хол ойрын ялгаагүйгээр мэдээллийн тэгш боломжийг энэхүү медиа экспо олгож байгаа юм.

Монголын медиа корпораци өмнө нь барилгын салбарын медиа экспог амжилттай зохион байгуулсан туршлагатай. Үүндээ тулгуурлан энэ удаа боловсролын салбарын медиа экспог ирэх сарын 1-нээс зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Бэлтгэл ажил гэхээр үзэсгэлэнгийн талбай, павильон, лангуу гээд үй түмэн ажил ундарна гэж төсөөлөх хэрэггүй. Интернэтийн сүлжээ, компьютер, нөүтбүүк, таблет, ухаалаг гар утас сэлт байхад л болоод явчихна. Медиа экспогийн онцлог энэ.

Мөн энэхүү экспогийн нээлтэд УИХ-ын гишүүд, сайд, дарга нар ирж тууз хайчлан үг хэлэхгүй. Дөрөвдүгээр сарын 01-нд Монголын медиа корпорацийн www.mediaexpo.mn рүү та ороход л хангалттай.

Гэрээсээ, ажлаасаа, автобус, унаанд явахдаа, хөдөө сумын төвөөс, малын бэлчээр дээрээс, хилийн чанадаас, ер нь хаанаас ч холбогдсон болно. Ингээд бүтэн сарын турш боловсролын салбарын талаархи бүхий л мэдээллийг авч, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудтай танилцаж, сонголтоо хийх боломжийг бүрдүүлэх юм байна. 

Манай улсын нийт хүн амын 90 орчим хувь буюу 2 сая 656 мянган хүн интернэт хэрэглэдэг. Тэгэхээр медиа экспог ийм тооны хүн үзэх боломж нээлттэй гэсэн үг.

Аль нэг үзэсгэлэнгийн танхимд болдог экспог үзсэн хүний тоо ийм хэмжээнд хүрдэггүй. Тийм боломж ч үгүй. Орон зайн багтаамж, цаг хугацааны боломж, бүр нарийн ярьвал авто замын түгжрэл, автобус унааны хангамж гээд олон материаллаг бэрхшээл хүндрэл, дэд бүтцийн асуудал үүнд нөлөөлдөг. Тэгвэл интернэтэд холбогдоод л экспогоор аялах нь хамгийн орчин үеийн шинэлэг шийдэл билээ.
Боловсрол гэдэг үг хэрэглээ талаасаа, энгийнээр бол сонголт юм. Хүүхдээ хоёр нас хүрэхэд л ямар цэцэрлэгт өгөх вэ гэсэн асуулт, сонголт тулгарна. Тав, зургаан нас хүрэхэд нь аль сургуульд элсүүлэхээ сонгох болно. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх охид, хөвгүүдийн өмнө эзэмших мэргэжил, суралцах сургуулиа сонгох сорилт тулгарна. Их, дээд сургуулиа төгсөөд, эсвэл сурч байх хугацаандаа гадаадын их, дээд сургуульд суралцах, үргэлжлүүлэн магистр, докторын хөтөлбөрт хамрагдах эсэх нь тухайн оюутны сонголт. Ийм олон сонголтуудыг зөв хийж чадаж гэмээнэ мэдлэг, боловсрол, мэргэжлээрээ дэлхийд өрсөлдөх боломжтой. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 20 хувь нь эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл дундуур байдаг гэсэн судалгаа бий. Энэ бол дээрх сонголтуудаа буруу хийсэн гэсэн үг.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж гээд олон сонголтын өмнө буй эцэг эхчүүд, залуучууддаа боловсролын медиа экспо үүд, хаалгаа нээх гэж байна. Энэ үүд хаалга нь хүссэн үед тань үргэлж нээлттэй байх таны компьютер, таблет, гар утасны тань дэлгэц л байх юм.

Боловсролын медиа экспогоор Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн дэлгэрэнгүй танилцуулга, элсэлтийн журам гээд бүхий л мэдээллийг нэг дор төвлөрүүлнэ. Тэдгээрээс өөрийн сонголтоо хийхэд тань туслах ерөнхий мэдээллүүдийг ч мөн багцлан хүргэнэ. Үзэгч, үйлчлүүлэгчдийнхээ гэрт нь, гарт нь шууд хүрэх Боловсролын медиа экспо таныг зорин очих гэж байна.

Боловсрол ба сонголт

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэхгүй байхыг анхааруулжээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгоно
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    11 цаг 35 мин
  • Н.Учрал: Хил холболтын бүтээн байгуулалтын ажил товлосон хугацаандаа үргэлжилж байгаа
    11 цаг 41 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэхгүй байхыг анхааруулжээ
    12 цаг 30 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгоно
    12 цаг 37 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 49 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
    12 цаг 53 мин
  • ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа
    13 цаг 41 мин
  • Олон улсын баялгийн сангуудын институцид "Үндэсний баялгийн сан" гишүүнээр элслээ
    13 цаг 48 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
    14 цаг 54 мин
  • А.Энхтуул: Цаашид шатрын спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэнэ
    15 цаг 29 мин
  • Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    15 цаг 34 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
    15 цаг 38 мин
  • Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар: Таныхаа нэрийг унагаахгүй өдийг хүрлээ гэж аавдаа хэлнэ
    15 цаг 52 мин
  • Бид хоёрын амжилтыг хуваалцаж баяр хүргэдэг Монголчууддаа баярлалаа
    16 цаг 35 мин
  • Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Яруу найрагчийн хамгийн сайхан үе бол шүлгээ бичиж дуусгах мөч
    16 цаг 41 мин
  • Нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    16 цаг 53 мин
  • Баяр наадам, амралтын өдрүүдэд аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдэд сонор, сэрэмжтэй байхыг зөвлөлөө
    17 цаг 24 мин
  • Н.Золбоо: Наадамд торгон ирээ харуулах сүүлийн хэд хоногийн бэлтгэлээ Сүүж уулын амралтад хийж байна
    17 цаг 41 мин
  • Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
    18 цаг 5 мин
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
    18 цаг 41 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК