Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Трамп сингапурыг , Ким монголыг

2018-4-28
0
ЖИРГЭХ

ТРАМП СИНГАПУРЫГ, КИМ МОНГОЛЫГ 

 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын түүхэн уулзалтыг зохион байгуулах боломжтой орноор хоёр улс тунаж үлджээ. Өмнөд Солонгосын “JoongAng Ilbo” сонинд эх сурвалжийн мэдээлснээр Вашингтоны талаас Сингапурыг, Пхеньяны зүгээс Монгол Улсыг уулзахад хамгийн тохиромжтой орон гэж үзсэн байна.  

Олон улсад “Их Монгол” эзэнт гүрний Чингис хаан, чанартай ноолуураар танигдсан Монгол Улсын хувьд хоёр тэргүүний уулзалтыг зохион байгуулах нь нэр хүндээ өсгөх том боломж юм. Тиймдээ ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх энэ санаачилгыг гаргаж, нүүр номоороо дамжуулан Улаанбаатарыг дэвшүүлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн  Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгосын Элчин сайд О Сун Хог хүлээн авч уулзахдаа уулзалтыг Монгол зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс нь АНУ, Хойд Солонгос зэрэг олон улстай найрсаг харилцаатай явж ирсэн. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын гишүүн орны үүргээ биелүүлэхэд анхаарч, Солонгосын хойгийн зөрчлийг энх тайвны замаар шийдвэрлэхэд идэвхийлэн зуучлал үзүүлдэг. Бүс нутаг болон олон улсын зөрчлийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах нь Монгол улс ирэх 2022 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болох хичээл зүтгэлд  тустай.

Хүн амын талаас илүү хувь нь оршин суудгаас шалтгаалан автозамын түгжрэл ихтэйг үл тооцвол Улаанбаатар хот нь уулзалтыг зохион байгуулах тохиромжтой, аюулгүй орон юм. Солонгосын хойгийн зөрчил энх тайвны замаар шийдвэрлэгдэх нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй 40-50 мянган иргэний аюулгүй байдлыг хангах баталгаа болно.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн гуравдугаар сард хуягт галт тэргээрээ Хятадад айлчлаад буцсан. Хойд Солонгосын удирдагчдын хувьд нисэх онгоц ашигласнаас хуягт галт тэргийг илүү аюулгүй гэж үздэг. Ким Жон Ун хуягт галт тэргээрээ ОХУ болон Хятадын газар нутгаар дайраад Улаанбаатарт хүрэх боломжтой. Их Британийн Колумбын их сургуулийн докторын зэрэг горилогч М.Жаргалсайханы тооцоолсноор Пхеньян хотоос Бээжин хүртэл хуягт галт тэргээр 25 цаг, цаашаа Улаанбаатар хүртэл 30 цагийг зарцуулах гэнэ.

 “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой таван байршлыг хэлэлцэж байна” гэж дөрөвдүгээр сарын 17-нд мэдээлж байв. Эх сурвалжийн мэдээлснээр Швед, Швейцарь зэрэг Европын орнуудыг уулзалтыг зохион байгуулах туршлагатай гэж санал болгосон ч Ким Жон Ун хүрч очиход хүндрэлтэй гэж үзэн жагсаалтаас хасчээ. Хойд Солонгосын ерөнхийлөгчийн Чаммэ-1  хувийн нисэх онгоц нь зогсолтгүйгээр 5000 км замыг туулах хүчин чадалтай аж. Гэтэл Пхеньянаас Стокгольм хүртэл 7200  орчим км, Цюрих 8500 орчим км. АНУ нь улс орны ашиг сонирхолтой Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг орныг жагсаалтаас хасчээ. Мөн  хоёр Солонгосын хилийн Панмунжом тосгонд  өнөөдөр хоёр улсын тэргүүний уулзалт болох учир  нэг газар давхцуулахгүй байхаар болжээ. Хэдийгээр АНУ нь Монгол Улстай найрсаг харилцаатай боловч дэд бүтэц тааруу гэх шалтгаанаар Сингапур улсыг санал болгоод буй. Сингапур нь АНУ-аас тавьсан аюулгүй байдал, дэд бүтцийн шалгуурт нийцэж байгаа аж. Пхеньянаас Сингапур хүртэл 4700 км зайтай орших бөгөөд Чаммэ-1 нисэх онгоцоор зургаан цаг 30 минут нисээд хүрэх боломжтой.

 Харин Хойд Солонгосын талаас хуягт галт тэргээр хүрч очих боломжтой Монгол Улсыг хамгийн тохиромжтой газар хэмээн санал болгожээ. Хойд Солонгосын Элчин сайдын яам Монгол Улсад  байрлахаас гадна Пхеньяны холбоотон Хятад, ОХУ-ын дунд оршдог. Үүнээс гадна өмнө Улаанбаатар хотноо Пхеньяны албаныхныг оролцуулсан Япон, Өмнөд Солонгостой хийх уулзалтыг Монгол Улс зохион байгуулсан туршлагатай. Хэрэв уулзалт болох газрыг тохирч чадвал тавдугаар сарын сүүлээр эсвэл зургадугаар сарын эхээр Дональд Трамп Пхеньяны удирдагчтай уулзахаар төлөвлөжээ. Гэхдээуулзалт болох өдрийг хүртэл хаана болохыг нь нууцлах аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (112.72.11.102)
    Үнэн ш дээ.тэр 2 монголд уулзлаа гээд яахын.өртэй улсад дахиад баахан зардал гарна биз.тийм л их мөнгөтэй юм бол үр хүүхдүүддээ зориул.тэгээд ч уулзалт болно гэвэл кинон дээр гардаг шиг алхам тутам харуул хамгаалалт гээд бөөн ядаргаа.эх орондоо тайван амьдарч алхмаар бна
    2018 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.27.160)
    Солирчээ, энэ хэдэн дарга нар. Энэ 2 тэнэг удирдагчийг Монголд уулзуулж, гуйлга гуйх хаалга болгохын оронд хэдэн эмнэлэгтээ уушигны аппарат авч өгөөч. Тэнд уушиг нь муудсан нялхас ямарч аппаратгүй хэцүү байна улаан нүдэлсэн дарга нар минь.
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Mongold hiivel zugeer dee, mongoliig medehgui hymyys ornuud delhiid zondoo manai nerend ch heregtei umdaa, bas tegeed delhiin tyyhen uil yavdald huvi nemree oruulval saihan l baina, chaavaas solongoschuud mongoliig gej baihad tuslah l heregtei um. Mongoliin ner yhnd osno
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    2 цаг 6 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    2 цаг 23 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    2 цаг 46 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 57 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    3 цаг 54 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    5 цаг 1 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    5 цаг 23 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    6 цаг 45 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    7 цаг 15 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    7 цаг 23 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    7 цаг 33 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    7 цаг 37 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    8 цаг 33 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    8 цаг 59 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    9 цаг 7 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    9 цаг 30 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    9 цаг 34 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    9 цаг 47 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    9 цаг 52 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    9 цаг 53 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК