
Гудамжны сагсан бөмбөгийн хотын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр
Сүхбаатарын талбайд эхэллээ. Тэмцээн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх
юм байна.

Гудамжны сагсан бөмбөгийн хотын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Тэмцээн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Тэмцээнд хотын зургаан дүүрэг болон Багануур, Эрдэнэт, Дархан хотын багууд оролцож байгаа аж. Шилдгийн шилдэг багийг энэ сарын 12-нд шалгаруулна. Насны хувьд эрэгтэй 15-17, 18 наснаас дээш, эмэгтэй сагсан бөмбөг сонирхогчид насны ангилалгүй тоглох юм байна. Уг тэмцээнийг "М-Си-ЭС Кока Кола" компани, "TLG13" ТББ хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй аж.
Д.Ундрах 24tsag.mn