
Солонгосын "Samsung" компани энэ сарын 29-ны өдөр Берлинд болох арга
хэмжээний үеэр шинэ загварын "Galaxy Note" -өө танилцуулах гэж байна.

Солонгосын "Samsung" компани энэ сарын 29-ны өдөр Берлинд болох арга хэмжээний үеэр шинэ загварын "Galaxy Note" -өө танилцуулах гэж байна. Энэхүү шинэ загварын нөүтбүүк нь 10.1 инчийн дэлгэцтэй аж. Тус компани анх 5.3 инчийн дэлгэцтэй "Galaxy Note" -ийг зах зээлд гаргаж байсан. Энэ нь таван сарын хугацаанд таван сая хувь борлогдож байжээ. Компанийхан энэ удаагийн шинэ загварын бүтээгдэхүүний борлуулалт амжилттай байна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn