
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович орос хэлийг Украины хүн амын хагас нь
хэрэглэх албан ёсны хэл болгох хуульд гарын үсэг зурсан байна.

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович орос хэлийг Украины хүн амын хагас нь хэрэглэх албан ёсны хэл болгох хуульд гарын үсэг зурсан байна. Ингэснээр Украины 27 мужийн 13-ынх нь албан ёсны хэл орос болж байгаа бөгөөд парламент, засгийн газар, хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагынхан шийдвэр тогтоолуудаа тухайн бүсийнхэнд орос хэлээр танилцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн бүсэд нэвтрүүлгээ орос хэл дээр цацаж, сонин сэтгүүлээ орос хэлээр гаргах болж байгаа аж. Харин украиныг цорын ганц төрийн хэл хэвээр нь үлдээхээр хуульд заажээ. Хүн амын тал хувь нь орос хэлтэй тус улсын хувьд хэлний асуудал хурцаар тавигдсаар ирсэн бөгөөд орос хэлийг албан ёсны болгох хуулийн төслөөс болж парламентийн гишүүд нь хүртэл ордондоо гар зөрүүлж, гудамжинд нь эсэргүүцлийн жагсаал болж байсан байна.
Д.Ундрах 24tsag.mn