
Өнөөдөр "Тал нутгийн Ариран" нэртэй БНСУ манай улстай хамтарсан тоглолт 15:00 цагаас эхэлнэ.

Өнөөдөр "Тал нутгийн Ариран" нэртэй БНСУ манай улстай хамтарсан тоглолт 15:00 цагаас эхэлнэ. Энэ тоглолтонд Ариран уран сэтгэмжит аялгуу, Усан цэргийн аялгуу, Намду
Ариран, Монголын сайхан орон, Шинэ мудим, Салхит шувуу зэрэг аялгууг
Монгол Солонгосын Үндэсний хөгжмийн Их найрал харилцан хамтран тоглож,
БНСУ-ын Үндэсний театрын ерөнхий удирдаач Вон-Ил, Монголын Үндэсний Дуу
Бүжгийн Эрдмийн Чуулгын уран сайхны удирдаач Н.Буянбаатар нар удирдана. Тоглолт Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын урилгаар Үндэсний хөгжмийн Их Найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан болж байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn