Олимпийн наадмын өдрүүдэд олимпийн парк дахь цаг агаар
температур өсч, зуны улирлын амралт эхлэх гэж байна. Английн нийслэлд 26
градусын дулаан байгаа бөгөөд маргааш улам халах тул олон тамирчид болон үзэгчид
стандионд цугларах нь тийм ч таатай биш юм. Ням гаригт аадар бороо орох цаг агаарын урьдчилсан
төлөв гарсан байна. Тиймээс цаг агаарын байдлыг харж, олимпийн наадмын хаалтын
ажиллагааг бороо зогсох цагаар Стрэтфордын 80 мянган хүний суудалтай олимпийн
стандионы доод хэсэгт хийхээр төлөвлөж байна. Цаг уурч Гарет Харвигийн хэлснээр
Лондонд бага хэмжээний үүлтэй байгаа бөгөөд өнөөдрөөс халууны улирал эхэлж, цаг
агаар нарлаг хуурайшилтай байх төлөвтэй байна гэжээ. Мөн дулааны улиралын
жилийн дундаж температур 26 градус байгаа юм байна. Ням гаригт аадар бороо орох
ч оройдоо цэлмэг болно гэж цаг уурч Гарет Харви хэлсэн байна. Олимпийн наадмын
хаалтын ажиллагааны өдөр буюу ням гаригт 21 цагаас хаалтын ажиллагааг үзэхээр
мянга мянган үзэгчид стандионд цугларах болно.
Э.Индра