Лондон 2012 олимпын наадамд амжилтаа ахиулж чансаа ахисан орон бол Казакстан юм.

Лондон 2012 олимпын наадамд амжилтаа ахиулж чансаа ахисан орон бол Казакстан юм. Казакстан медалийн чансаагаар өнөөдрийн байдлаар 10-т бичигдэж байна. Бээжин 2008 олимпын наадамд Казакстан 29-т бичигдэж, 2 алт, 4 мөнгө, 7 хүрэл медал авсан. Лондон 2012 олимпын наадмаас 3 алт авна гэж төлөвлөж байсан ч одоогийн байдлаар 6 алт, 2 хүрэл медалтай оролцож байна. Байр сууриа амжилтаа бататгаж яваа 2 орон бол БНХАУ болон АНУ юм. Аль аль нь хуучин байрандаа буюу нэг хоёрт бичигдэж байна. БНХАУ-ын хувьд Бээжин 2008 олимпын наадмыг тэргүүлж 50 алт, 21 мөнгө, 28 хүрэл медал цуглуулсан бол Лондон 2012 олимпын наадмаас энэ амжилтаа бататгана гэж байснаас өнөөдрийн байдлаар 35 алт, 21 мөнгө, 18 хүрэл медалтайгаар чансаагаар тэргүүлж байна. Харин тэдний гол өрсөлдөгч АНУ-ын хувьд Лондон 2012 олимпын наадмаас 42 алт ба нийт 97-оос дээш медал авна гэж тооцоолжээ. Одоогийн байдлаар АНУ 30 алт, 19 мөнгө, 22 хүрэл медал хүртснээр чансаагаар хоёрдугаарт бичигдэж байна. Өнөөдрийн байдлаар өөрийн орны амжилтаа бууруулсан орнуудад ОХУ, Герман, Австрали зэрэг орнууд багтаж байна.