
Apple корпораци шинээр гаргах загварууддаа “iO S6” программыг хэрэглэн,
видео бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг YouTube-ыг суулгахгүй болсон байна.

Apple корпораци шинээр гаргах загварууддаа “iO S6” программыг хэрэглэн, видео бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг YouTube-ыг суулгахгүй болсон байна. Дээрхи шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь тус программыг эзэмших лицензний хугацаа дууссантай холбоотой ажээ. 2007 оноос хойш iPhone-д iSO программыг ашиглан YouTube-ийг байршуулдаг байсан аж. Мөн “Google тун удахгүй өөрсдийн сайжруулсан загвараа Apple-д зориулан гаргахаар болсон” гэж мэдэгдсэн байна. Ирэх есдүгээр сард iPhone-ийн iOS6 загвар худалдаанд гарах магадлалтай байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn