
“Хааны
эрэлд-2012” энхийг сахиулах ажиллагаа болно. “Хааны эрэлд” сургуулилт
2003 оноос Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилтаар
эхэлсэнэхэлсэн байна.

“Хааны эрэлд-2012” энхийг сахиулах ажиллагаа болно. “Хааны эрэлд” сургуулилт 2003 оноос Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилтаар эхэлсэнэхэлсэн байна. Үүнээс хойш 2006 онд олон улсын сургуулилт болж өргөжин Ази, Номхон далайн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хэрэгждэг таван том арга хэмжээний нэг болсон юм.
2006 онд энэ сургуулилтад 16 орны 600 орчим цэргийн алба хаагч оролцсон бол энэ жил 12 орны 1000 гаруй хүн оролцох аж.
Команд штабын сургуулилтад Монгол Улс, АНУ, Австрали, Камбож, ХБНГУ, Энэтхэг, Индонез, БНСУ-ын Зэвсэгт хүчний офицерууд, салааны тактикийн хээрийн сургуульд эдгээр улс дээр нэмэгдэж Японы цэргийн алба хаагчид оролцоно. Сургуулийг ОХУ, БНХАУ, Франц, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Вьетнамын дайчид ажиглана.
Ц.Болор