
Монголбанкнаас
экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан
Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү
болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад
буцаасан.

Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр уг хэрэг УМБГ-ын Эдийн засаг гэмт хэрэг мөрдөх тасагт шалгагдаж байгаа юм.
Харин хэрэгт хяналт тавьж байсан прокурор солигджээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбатыг Завхан аймагт томилсон учраас прокурор О.Мөнхбаатарт шилжүүлсэн байна. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа.
Тус ажилтнуудыг эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэн үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр буруутгаж шалгаж байгаа юм.
Б.Чимэг