

1500 метрийн хагас шигшээд Африкийн Этиоп улсын гүйгч Абеда Арегави 4 минут 01 сек.03 дойлын амжилтаар тэргүүлээд байгаа.
Өнөөдөр эцсийн шатны гүйлтэд 9 улсын 13 тамирчин уралдах аж.Тэдний дунд дэлхийн хошой аварга болон ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга зэрэг бүсгүйчүүд багтжээ.
Харин тамирчдын тэвчээр хатуужлыг сорих эмэгтэйчүүдийн 5000 метрийн финалын гүйлтэд 15 тамирчин шалгаран үлдсэн юм.
Медалийн эздийг шалгаруулах эдгээр гүйлтүүд манай цагаар шөнө дунд 03.00 болон 03.55 цагаас эхэлнэ.
Ц.Болор