Mонгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд шинээр Ерөнхий сайдаар томилогдсон Норовын Алтанхуягт Монгол Улсын Засгийн газрын тамгыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулан өгсөн.

Mонгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд шинээр Ерөнхий сайдаар томилогдсон Норовын Алтанхуягт Монгол Улсын Засгийн газрын тамгыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулан өгсөн. Тус ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байлцаж, шинээр томилогдсон болон халаагаа өгч байгаа Ерөнхий сайд нарын цаашдынх ажилд амжилт хүссэн юм. Харин өнөөдөр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын сайд нарыг хүлээн авч уулзан цаг үеийн асуудлаар ярилцаж, тухайн салбарт тулгамдаж байгаа болоод анхаарах ямар асуудал байгаа талаар санал солилцжээ.
Б.Чимэг