
“Майкрософт” компани өнгөрсөн долоо хоногт “Windows 8” хэрэглээний программаа үйлдвэрээс гаргасан юм. Энэ шинэ программ нь компьютерийн хулгана, гар гэхээсээ илүү мэдрэгчтэй дэлгэцэнд илүү тохиромжтой аж. Хэлний сонголтод нь крилл үсгийг монгол хэл гэж оруулсан ч уйгаржин монгол бичгийг хятад хэл хэмээн тэмдэглэжээ. Үүнд Монголын зарим эрдэмтэд болон хэрэглэгчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
“Windows 8” программ нь энэ оны 10-р сарын 26-нд зах зээлд гарах юм байна.