
“Анса” агентлагийн мэдээлж буйгаар тус улсад хэт халууны улмаас түгшүүр зарласан байна. Агаарын хэм ийнхүү өндөр байгаа нь Сицилийн арлуудад гараад буй түймрийг нэмэгдүүлэх таатай нөхцлийг бүрдүүлээд байгаа юм. Өчигдрийн байдлаар ердөө 20 гаруй гал унтраах онгоц 32 түймрийн голомт руу явсан гэнэ. Одоогийн байдлаар 17 түймрийг багасгаж, зармийг нь унтраасан байна. Сар гаруйн хугацаанд үргэлжилсэн хуурайшилтаас болж тус улсын хөдөө аж ахуй, ялангуяа газар тариалангийн салбар уналтад ороод байгаа юм.
Э.Индра