

Бага олимпод Баянхонгор аймгийн 20 сум, 9 багийг төлөөлсөн нийт 28 баг 756 тамирчин оролцож, есөн төрөлд аваргуудаа тодруулна. Өнөөдөр Бага олимпийн волейбол, Шатар, ширээний теннис, хүчний гурван төрөлтийн тэмцээнүүд эхэлж байна.
Наадмын нээлтийн ажиллагаа орой 20.00 цагаас болно. Бага олимпийг Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, “Ардчилал сан”, “Техник импорт нэгдэл”, “Женко” клуб, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөр, Баянхонгор аймгийн салбар хороод хамтран зохион байгуулж байгаа аж.
Ц.Болор