
Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээн наймдугаар сарын 20-нд Улаанбаатар хотод эхэлнэ.

Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээн наймдугаар сарын 20-нд Улаанбаатар хотод эхэлнэ. Арав хоногийн турш үргэлжлэх энэ тэмцээнд 16 орны баг өрсөлдөх юм.
Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багууд мэдүүлгээ хэдийнэ ирүүлсэн бөгөөд тун удахгүй баг тамирчид манай улсад хөл тавих нь.
Монгол Улсын хувьд багийн бүрэлдэхүүнээ урьдчилсан байдлаар тодруулаад байгаа юм. Шалгарсан 14 тамирчин Бээжин хотноо бэлтгэл сургуулилалтаа хийж буй аж.
Ц.Болор