
Японы соёлын өдөр маргааш Үндэсний соёл амралтын хүрээлэнд 17.00 цагт
болно. Тус үйл ажиллагааг Монгол-Японы төв, Үндэсний соёл амралтын
хүрээлэн, Кендамагийн холбоо, “СТ-Арт” зэрэг байгууллагууд дэмжин
ажиллаж байгаа аж.

Японы соёлын өдөр маргааш Үндэсний соёл амралтын хүрээлэнд 17.00 цагт болно. Тус үйл ажиллагааг Монгол-Японы төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Кендамагийн холбоо, “СТ-Арт” зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байгаа аж. Японы соёлын өдөрлөгийн хүрээнд АХА тэмцээн, хамтлаг дуучдын тоглолт, Косплэй тэмцээн явагдах аж.
Тус өдөрлөгт оролцохыг хүссэн хүмүүс кимоно, юката, косплэй, J style зэрэг стилээр хувцаслан ирж үйл ажиллагаанд нэгдэх боломжтой. Японы соёлын өдөрлөгийг “Жэй рок” холбоо, “Анимакс”, “Монсаб”, “Animesgate” байгууллага болон сайн дурын зохион байгуулагчид хамтран зохион байгуулж байна.
Ц.Болор