

Тиймээс төмөр замын газраас “Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд нэмэлт галт тэрэг гаргажээ. Нэмэлт галт тэрэг нь долоо хоногийн “мягмар, лхагва, бямба” гаригуудад 20 цагаас хөдөлж байгаа юм. Ингэснээр тус чиглэлд өдөр бүр хоёр галт тэрэг явах болсон бөгөөд нэг нь 16.20 цагаас, нөгөө нь 20 цагаас УБТЗ-ын төв буудлаас хөдлөх болжээ. Үүнээс гадна билетийн касс өглөө 08.00 цагаас ажиллаж эхэлдэг байснаа болиод 06.00 цагаас оройн 21 цаг хүртэл ажилладаг болсон байна.
Одоогийн байдлаар “Улаанбаатар-Замын Үүд” чиглэлийн 16.20 цагт хөдлөх галт тэрэгний “тасалгаатай” ангиллын билет энэ сарын 15-ыг хүртэл дуусчихсан байгаа бол нийтийн ангиллын билет нь хэвийн борлуулагдаж байгаа ажээ.
Ц.Болор