
Энэ жил 15,2 га-д төмс, 6.2 га-д хүнсний ногоо тариалжээ. Шинэ ургацын ногоо худалдаанд гараад удаагүй билээ.

Энэ жил 15,2 га-д төмс, 6.2 га-д хүнсний ногоо тариалжээ. Шинэ ургацын ногоо худалдаанд гараад удаагүй билээ. Өчигдрийн байдлаар “Бөмбөгөр” худалдааны төвд шинэ ургацын төмс кг нь 1200, лууван 2000, сонгино 2500, байцаа 800-1000, өргөст хэмх 1500, улаан лооль 3000 төгрөгөөр худалдаалж байв. Харин “Нарантуул” худалдааны төвд төмс 1000- 1300, лууван, байцаа, манжин 1500, сонгино 1600, өргөст хэмх 2500 төгрөгийн үнэтэй байлаа. Гар дээрээс худалдаалж буй хүнсний ногоо том захуудыг бодвол 200- 400 төгрөгөөр хямд байлаа. Үүнээс үзэхэд шинэ ургацын ногоо урьд жилээс 400-1000 төгрөгийн үнэтэй байна.
Ц.Болор