
ОХУ-ын Сибирьт шонхор шувуу барихаар очсон Сири улсын есөн иргэнийг цагдаа нар лхагва гарагт саатуулсан тухай РИА Новости бичлээ.
Улаан номд орсон шонхор шувууг барихаар очсон сиричүүд 67 тагтааг өгөөш болгон авч явснаас гадна шонхор барих 114 тортой байсан аж. Өөрсдийн баян үеэлүүдэд шонхор барихаар ОХУ-д ирсэн гэдгээ тэд хэлсэн байна.
Одоо сиричүүдэд хориотой ан хийх зүйл ангиар хоёр мянган рублийн торгууль оноох юм. Арабын орнуудаас шонхор шувуу барих зорилготой иргэд 2006 оноос ОХУ-д очдог болсон юм. Нэг шонхор шувуу 3-30 мянган ам.долларын үнэтэй байдаг гэнэ.
Э. Индра
Сэтгэгдэл (1)