
Эрдэмтдийн хэлж буйгаар тагнуулч цагаан эрвээхэйг баруун зүүн тийш нисэх болон ямар үйлдэл хийхийг алсын зайн удирдлагын тусламтайгаар удирдах гэнэ. Энэ технологи нь нэг өдөртөө л ашиглах боломжтой бичил тагнуулч ажээ.
АНУ-ийн засгийн газар шавьж ашиглан электрон дохио бүхий удирдлага бүтээхийн зохиолт тавин түүндээ одоогоор 18.5 сая ам.доллар төлөвлөөд байгаа аж.
Массачусеттсийн технологийн хүрээлэнгийн залуу эрдэмтэн Жоел Воилдман хэлэхдээ “Цагаан эрвээхэйн мэдрэлийн системд радио хүлээн авагч болон зай хураагуур суулгасан ба түүнийг алсын зайнаас удирдахаар бүтээсэн байна. Харин тэрхүү төхөөрөмжөө эрвээхэйн хэвийд суулгана”. гэжээ. Мэдээлэл дамжуулах бичил төхөөрөмж нь хагас грамм орчим жинтэй гэнэ.
Э.Мөнх