

Үйл ажиллагааны хүрээнд Анимэ болон Мангагийн үүсэл хөгжил, Жэй рок хөгжил, шилдэг хамтлаг дуучид, урсгал чиглэл, Оригами буюу цаасан урлал, Хиригана, Катагана /япон хэлний хоёр төрлийн үсэг/, Шодо /японы уран бичлэг/, Цайны ёслол /зочин дайлах урлаг/, Кэндама /үндэсний тоглоом/, Икэбана /цэцэг амьдруулах урлаг/ зэргийг танилцуулж, мэдээлэл өгөх юм байна.
Түүнчлэн рүбикийн шоог хамгийн хурдан эвлүүлэх болон АХА тэмцээн зохион байгуулахаар болжээ. АХА тэмцээн нь Япон улсын тухай, Анимэ, Манга болон Жэй роктой холбоотой асуултуудаар өрнөх гэнэ. Харин зургийн тэмцээнд хүн бүр оролцох эрхтэй бөгөөд тавхан минутын дотор хэн сайн зурж чадсан нь ялагч болох ажээ. Энэхүү арга хэмжээнд Японы дуучин Мицүки, “The Seasons”, “Kasora” болон сонгомол хамтлагууд ирж ая дуугаа өргөх юм.
Д.Ундрах 24tsag.mn