Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллажээ. Тэрээр орон нутгийн шүүхийн ажил байдалтай танилцах, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлээ танилцуулсан байна.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллажээ. Тэрээр орон нутгийн шүүхийн ажил байдалтай танилцах, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлээ танилцуулсан байна. Түүнчлэн тус аймгийн шүүгч, ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж, шүүхийн шинэтгэл орон нутагт хэрхэн өрнөж байгаа болон шүүгч, ажилтнуудын ажиллах, амьдрах нөхцөл байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал, бодлоо солилцож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Б.Золбоо