Энэ долоо хоногт ерөнхий сайдын албан тушаалаа өгсөн УИХ-ын гишүүн С.Батболд өчигдөр гэргийн хамт зуны олимпийн наадам болж байгаа Лондон хотод очжээ.

Энэ долоо хоногт ерөнхий сайдын албан тушаалаа өгсөн УИХ-ын гишүүн С.Батболд өчигдөр гэргийн хамт зуны олимпийн наадам болж байгаа Лондон хотод очжээ. Тэрбээр долоо хоногийн эхээр Лондонг зорих байсан ч шинэ ерөнхий сайдыг томилсны дараа явахаар болж айлчлалаа хойшлуулаад байсан юм. С.Батболд гишүүн өчигдөр МУГТ Н.Төгсцогтын тоглолтыг үзэн, дэмжжээ. “Манай улс энэ жил анх удаа олимпийн наадмаас таван медаль авлаа. Одоо медалийнхаа өнгийг хувиргахын төлөө зүтгэх хэрэгтэй байна” гэжээ. Тэрбээр “Лондон 2012” наадмын хаалтыг үзээд Монголдоо ирэх бололтой.
Б.Баяр