

Уг тэмцээнд эх орноо төлөөлөн 84 кг-ын жинд О.Үйтүмэн өрсөлдөх юм. 84 кг-ын жинд зодоглож буй ОУХМ О.Үйтүмэн нэгдүгээр тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт гүржийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Дато Марсагишвилитэй барилдахаар болсон. Ялбал гуравдугаар тойрогт нигерийн бөх Андрей Адибо Дик, пуэрто-рикогийн бөх Жайме Эмпиналь хоёрын аль ялсантай нь барилдах магадлал байна. Уг жинд 19 бөх өрсөлдөж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn