
Тэд БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламжийн хүрээнд Гаалийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн “Гаалийн шинэчлэл” төслийн хэрэгжилтийн байдалтай танилцан үнэлгээ хийсэн байна. Мөн КАЙС системийн хэрэгжилт болон шинэчлэлт, уг системийг суурилуулахад гарсан хүндрэл хийгээд цаашид анхаарах асуудлаар харилцан ярилцсан байна.
Уулзалтад Мэдээлэл технологийн төвийн дарга Б.Баатарбал “Гаалийн байгууллагын автоматжуулалт-Кайс систем” сэдэвт танилцуулга, ГХЭУГ-ын ГУБ У.Отгонбаяр “Эрсдлийн удирдлага”-ын програм хангамжийн тухай", ЦНЦА-ны байцаагч Н.Болор-Оюу “Цахим нэг цонхны танилцуулга” тус тус хийжээ.
Б.Золбоо