Өнгөрсөн шөнө 23.00 цагт Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар-Таван шар хүртэлх авто замыг хаажээ.

Өнгөрсөн шөнө 23.00 цагт Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар-Таван шар хүртэлх авто замыг хаажээ. Учир нь өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажил эхлэхээр болсон байна. Тиймээс уг замыг энэ сарын 13-ны 06.00 цаг хүртэл хаах ажээ. Иймд тус замаар замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Золбоо