Өнгөрсөн мягмар гаригийн орой Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг Авлигатай тэмцэх газрынхан саатуулсан талаар манай сайт мэдээлсэн.

Өнгөрсөн мягмар гаригийн орой Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг Авлигатай тэмцэх газрынхан саатуулсан талаар манай сайт мэдээлсэн. Түүнийг авлига авч хэд хэдэн компанийн татварын өрийн асуудлыг төлбөргүй болгож өөрчилсөн гэх хэрэгт буруутган УМБГ, АТГ-аас ийнхүү шалгаж эхэлсэн юм. Харин түүнийг ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа юм байна. Учир нь түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн үзсэн учраас баривчилсан хэмээн АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр мэдэгдсэн билээ.
Б.Золбоо