Монголын оюутны холбооноос нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг энэ сарын 25-наас авна.

Монголын оюутны холбооноос нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг энэ сарын 25-наас авна. Мөн хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлэх тоог нь нэмж 113 мянга болгохоор Нийслэлийн нийтийн тээврийн газарт санал хүргүүлээд байгаа юм. Түүнчлэн орой 21:00 цагаас хойш зорчуулаагүй автобусны дугаар, мөнгө хураагчийн нэр, тухайн цагийг тэмдэглэн авч Монголын оюутны холбоо, Нийслэлийн нийтийн тээврийн газарт өгч болох юм байна. Ингэснээр холбогдох газрууд нь зохицуулж оюутны эрхийг хамгаалахаар болжээ.
Б.Золбоо