Лондонгийн олимпоос мөнгөн медалийн болзол хангаад байгаа МУГТ
Н.Төгсцогт өнөөдөр Монголын цагаар 20.30 цагт олимпийн аваргын алтан
медалийн төлөө Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай
тоглоно.

Лондонгийн олимпоос мөнгөн медалийн болзол хангаад байгаа МУГТ Н.Төгсцогт өнөөдөр Монголын цагаар 20.30 цагт олимпийн аваргын алтан медалийн төлөө Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай тоглоно.Тэрбээр өмнө нь Кубын тамирчинтай тоглож байсан тул дасгалжуулагч багш нар нь ихэд найдвар тавьж байна. Кубын тамирчин өнгөрсөн жилийн Пан Америкийн аваргад түрүүлсэн, Бакугийн дэлхийн
аваргаар шөвгийн 16-д үлдсэн, мөн
2010 оны Сингапурын өсвөрийн анхдугаар олимпийн аварга болж байсан амжилттай аж.