
“Бага олимп”-ийн ширээний теннисний шилдгүүд тодорлоо. Ширээний
теннисний хувьд эрэгтэй, эмэгтэй, холимог гэсэн төрөлөөр өрсөлджээ.

“Бага олимп”-ийн ширээний теннисний шилдгүүд тодорлоо. Ширээний теннисний хувьд эрэгтэй, эмэгтэй, холимог гэсэн төрөлөөр өрсөлджээ. Холимог төрөлд алтан медалийг Баян-Ундар сумын багийнхан авсан байна. Тус багт спортын дэд мастер Б.Сийлэгмаа, Н.МөнхОргил нар багтаж байна. Харин хоёрдугаар байранд Эрдэнэцогт сум орсон бол гуравдугаар байранд Шинэ Жинст сумынхан тус тус шалгаржээ.
Харин эрэгтэй төрөлд алтан медалийг Хамо багийн тамирчин Р.Маргад, мөнгөн медалийг нэгдүгээр багийн М.Мөнх-Оргил хүртлээ. Харин хүрэл медалийн эзнээр Шинэ Жинст сумын тамирчин Г.Бат-Эрдэнэ тодорсон. Эмэгтэй төрөл Б.Эрдэнэсувд алтан медаль, мөнгөн медалийн эзнээр Б.Сийлэгмаа нар тодоржээ.Ийнхүү “Бага олимп”-ийн ширээний теннисний шилдгүүд тодорлоо.
Ц.Болор