Өнөөдөр Б.Сэр-Од 18.00 цагаас олимпийн эхний гараанд хурдална.
“Лондон-2012” олимпийн эрхийг манайхаас марафон гүйлтийн төрөлд
Бат-Очирын Сэр-Од авсан билээ.

Өнөөдөр Б.Сэр-Од 18.00 цагаас олимпийн эхний гараанд хурдална. “Лондон-2012” олимпийн эрхийг манайхаас марафон гүйлтийн төрөлд Бат-Очирын Сэр-Од авсан билээ. Тэрээр “Хүч” спорт хорооны тамирчинюм. Б.Сэр-Од 2 цаг 11 минут, 35 секунд хурдалж улсынхаа дээд амжилтыг шинэчилж чадсан. Африкийн гүйгчдээс монгол гүйгч огт дутахгүй гэдгийг дэлхийд нотлон харуулсан билээ. Ийнхүү “Лондон-2012” олимпийн эрхээ дөрөв дүгээр сарын 17-нд авсан. “Бээжин-2008”-ын өмнөх “Good Luck” олон улсын сорилт тэмцээнд Б.Сэр-Од хамгийн түрүүнд барианд орж, алтан медалиар энгэрээ мялаасан.
Ц.Болор