
Багануур дүүргийн дөрөв, тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 мянган га газарт их сургуулиудын хотхон байгуулахаар болсон.

Багануур дүүргийн дөрөв, тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 мянган га газарт их сургуулиудын хотхон байгуулахаар болсон. Одоогийн байдлаар тус 10 мянган га газарт байрлал зүйн зураглалын ажлыг хийжээ. Мөн байгаль орчны үнэлгээ, техник эдийн засгийн төлөвлөгөө, инженерийн геологи судалгааг хийсэн байна. Тиймээс барилгын ажилд саад болох хөрсний цэвдэг байхгүйг тогтоожээ. Дэд бүтцийн санхүүжилтийг төрөөс 100 хувь хариуцах аж. Харин багш оюутны байрны 10 хувь, хотхоны хамгаалалтын санхүүжилтын 30 хувийг төрөөс олгохоор болжээ. “Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбө”-т их сургуулиудын хотхоныг байгуулах төсөв, хувийн хөрөнгө оруулалт нийлээд 1.3 их наяд төгрөгийг тусгасан байна. Уг хотхон Улаанбаатар хотын барилгажсан газраас хоёр дахин том бөгөөд 2010-2021 онд багтаан үе шаттайгаар барих аж.
Ц.Болор