Английн Лондон хотод болж байгаа зуны олимпийн наадам өндөрлөхөд ганцхан өдөр дутуу байна. Гэсэн ч олимпийн медальтнууд тодорч дуусаагүй байна. Өнөөдөр нийт 15 алтан медалийн эзэн тодрох дутуу байгаа юм. Хамгийн сүүлд марафоны төрөлд ялагч болсон нь олимпийн хаалтын ёслолын үеэр медалиа гардан авах аж. Одоогийн байдлаар АНУ улс медалийн тоогоор бусад орнуудыг өнгөлсөөр байна.
АНУ-ын тамирчид 44 алт, 29 мөнгө, 29 хүрэл нийт 102 медальтай болжээ. Харин Хятад улс 38 алт, 27 мөнгө, 22 хүрэл нийт 87 медальтай байгаа бол Англи 28 алт, 15 мөнгө, 19 хүрэл нийт 62 медальтайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Харин Монголын хувьд 1 мөнгө, 3 хүрэл нийт 4 медальтайгаар 57 дугаар байранд бичигдэж байна. Гэхдээ өнөөдөр орой болох МУГТ Н.Төгсцогт энэ медалийн тоог нэмэх юм.

24tsag.mn