
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 28 мянган хүний жолооны үнэмлэх хэвлэгдээгүй байгаа ажээ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 28 мянган хүний жолооны үнэмлэх хэвлэгдээгүй байгаа ажээ. Жолооны курсээ төгсөөд үнэмлэхээ авах гэсэн иргэд Замын цагдаагийн газрын үүдэнд долоодугаар сараас хойш дугаарлах болжээ. Учир нь жолооны үнэмлэх цаг хугацаандаа гарахгүй иргэдийг нилээд бухимдуулаад байгаа аж.
Жолооны үнэмлэх хэвлэдэг MDI компани техник, хэрэгслээ шинэчилж байгаа аж. Тиймээс өмнөх машинаараа цөөн тооны жолооны үнэмлэх хэвлэж байна. Энэ асуудал есдүгээр сараас шийдэгдэх юм байна. Тэр болтол үнэмлэх яаралтай авах шаардлагатай хүмүүс сурч буй жолооны курсдээ хүсэлт гарган, түр үнэмлэх авч болох юм байна.
Ц.Болор