
Иранд өчигдөр хүчтэй газар хөдлөлт болж хамгийн багадаа 250 хүн нас баржээ. Газар хөдлөлт тус улсын баруун хойд хэсэгт байдаг Табриз хотод болсон бөгөөд 2000 гаруй хүн мөн гэмтэж, бэртсэн байна. Ираны төрийн өмчит телевиз "Press TV"-ийн мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн хүч 6,4 магнитуд байсан, мөн дөнгөж арван нэгэн минут үргэлжилсэн гэжээ. Табриз хотын ойролцоох Варзаган тосгонд 40, Харис тосгонд 50 хүн нас барсан гэж албаныхан мэдэгдэж байна.
Байгалийн гамшигт өртсөн иргэд өчигдөр шөнө гадаа хоносон бөгөөд цэвэр ус болон хүнсний дутагдалд ороод байгаа гэв. Өмнө нь 2003 онд тус улсын Керман мужийн Бамд мөн хүчтэй газар хөдлөлт болж 30 мянган хүн амь насаа алдаж байсан юм.
Б.Баяр